
Энэ жилийн “Бүх одод”-н тоглолтын Өрнөд бүсийг дасгалжуулах эрхмийн нэр тодорчээ. Улирал эхэлсэн цагаас л чимээгүй явсаар, одоо НБА-г тэргүүлж байгаа Сан Антонио Спөрсийн дасгалжуулагч Грэг Попович өрнөдийн шилдгүүдийг удирдах болсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа хамтдаа эрүүл байгаа “Ахмад” их гурвал маань багаа тэргүүлж сайн тоглож байгаа. Мэдээж тэдний амжилтын гол нь яах аргагүй Попович билээ. Тэд одоогоор 38-7 гэсэн амжилттай явна. Буурал үст дасгалжуулагчийн хувьд энэ нь 2 дахь “Бүх оддын тоглолт” нь бөгөөд 2005 онд тэрээр Өрнөдийг удирдсан. Өрнөдийг удирдах шилдэг нь тодроод байгаа ч, Дорнод бүсийн дасгалжуулагчийн нэр тодроогүй байна. Бүх оддын тоглолт 2-р сарын 20-нд Лос Анжэлэс хотноо зохиогдоно.
Score studio.