1. Машиныхаа гар тормосыг таталгүй үлдээх
Таны тэр болгон хэрэглээд байдаггүй гар тоормос үнэн хэрэгтэй маш чухал эд анги юм. Налуу газарт тэгш байсан ч гэсэн машин тавихдаа гар тоормосоо татаагүй үед бүх ачаалал транмиссэд ирдэг. Машины тогтвортой байдлыг хангах үүрэгтэй транмиссэд ачаалал өгсөнөөр автомат кробыг гэмтэлд хүргэдэг. Хөдлөхөөсөө өмнө гар тоормосоо буулгахаа мартваа.
2. Тормос гишгээтэйгээр уруудах
Уруу газар буухдаа удаан тоормос гишгэж явах нь дугуйн барабаны үзүүрийн шариг элэгдэхэд хүргэдэг. Тиймээс тоормосны колодокийг халаахаас хамгаалан тоормосоо гишгэж аваад явах хэрэгтэй.
3. Моторын тосоо солихгүй байх.
Моторын тосыг 5000 км тутамд солих шаардлагатай. Тосыг солихдоо тосны шүүрийг давхар солих хэрэгтэй.
4. Хөдөлгүүрийг асаалттай байхад угаах
Хөдөлгүүрийг асаалттай байхад ихээхэн хэмжээний хөөстэй усаар угаах нь таны машинд багагүй хор хохирол учруулж болох юм. Ер нь халуун ажиллаж байгаа хөдөлгүүрийг угаахад хүйтэн байхад угаахаас илүү хялбар байдаг боловч орчин үеийн хөдөлгүүр нь нарийн бүтэцтэй учир халуун хөөстэй ус гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
5. Буруу асаах
Та машиндаа суугаад хамгийн түрүүнд цахилгаан хэрэгслүүд болох суудлын халаагуур, хөгжим зэргээ залгадаг. Буруу!!!!. Энэ үйлдлээрээ та хөдөлгүүрээ элээж байна. Мөн жолооч нарын дунд байдаг нийтлэг буруу ойлголт бол өвлийн хүйтэнд хөдөлгүүрийг халаах нь хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн ойлголт юм. Хүйтэн хөдөлгүүрийг асаахад тос царцанги байдаг тул бүх эд ангиудыг тосолж чаддаггүй. Тиймээс ойр ойрхон асаах нь хөдөлгүүрийн эд ангийг хурдан элэгдүүлдэг.
6. Машины сул дууг анхаарахгүй байх
Таны машинд шинээр нэмэгдсэн танихгүй элдэв хачин дуунууд бүхэн ямарваа нэгэн гэмтэл гарах гэж буйг илэрхийлдэг. Жишээ нь, тоормос гишгэхэд жингэсэн дуу гарвал наклад солих болсныг, төмрийн дэржигнэсэн дуу гарвал тоормосны колодок солих болсныг анхааруулж байгаа юм.
7. Хоосон бензин банктай явах
Ямар ч нөхцөлд бензин банкийг тэг болтол нь явж болохгүй, учир нь банкин дахь үлдэгдэл инжекторт орж бөглөх аюултай. Орчин үеийн ихэнх автомашины бензиний гэрэл ассанаас хойш ойролцоогоор 100 км явахаар тооцоолсон байдаг.