Шинжлэх ухаан техникийн их сургуулийн багш, ажилчдын урлагийн наадмын нээлт өнөөдөр 15:00 цагт болох гэж байна. Урлагийн наадам энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Улсдаа хамгийн томд тооцогддог ШУТИС-ийн 900 гаруй багш ажилчдаас оролцож байгаа тус наадамд хөдөө орон нутгийн багш нар ч оролцохоор бүртгүүлжээ. Арав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд анх удаа багш, ажилчид оролцож байгаа юм.
М.Анир