Хятадад үсгүй сонин амьтанг барьжээ. Төрөл, аймгийг нь тогтоож чадаагүй учир энэ хачин амьтанг “зүүн нутгийн йети” гээд нэрлэчихсэн байна. Алмас гэсэн нэр орсон болохоор дэлхийн хэвлэлүүд ба сониуч хүмүүсийн анхаарлыг таталгүй яахав.Сычуань мужаас олдсон тэр амьтанг одоо байдаг ямар нэгэн амьтны аймаг, төрөлд оруулахыг эрдэмтэд яарсангүй. Харин олон хүмүүс энэ амьтан шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөөгүй тэр цасны гэх хүн төрөлд хамаарах уу гэдгийг л сонирхож байна. Сычбнийн ойгоос хяиад анчин Лю Чин найз нөхдийнхөө хамт барьсан тэр сонин амьтны иухай мэдээ “ зүүн нутгийн алмас” гэсэн нэрийнх нь хамт маш хурдтай тархаж байна. Амьтанг зүүн нутгийн йети гэж нэрлэсэн ч тэр нь бидний төсөөлөөд байдаг домог болсон өтгөн үстэй алмас гэгчтэй огт төсгүй. Гэрэл зургаас харахад тэр амьтан давжаа биетэй. Бас урт сүүлтэй. “Тэр баавгайг бага зэрэг санагдуулмаар. Харин гаргаж байгаа дуу нь баавгайн биш муурных гэлтэй. Тэр үргэлж дуугарч байна. Төрөл саднаа дуудад байгаа ч юм уу үгүй бол өөрийн төрөлдөө сүүлчийнх нь ч байж болно” гэж Лю Чин бодсоноо сэтгүүлчидтэй хуваалцсан байна. “Өмнө нь хүн байгаад баавгай болчихсон амьтан ойд амьдардаг гэсэн домог манай энд байда. Олон хүн бид түүнийг бариад ирсэн гэж итгээд байгаа юм” гэж анчин нэмэн хэлэв. Тэр олдсон амьтанг үлгэрт огт хамаагүй гэх хүмүүс бас байгаа. Тэр “зүүн нутгийн йети” гэдэг нь өлссөнөөсөө болоод халзарчихсан хөөрхий нэгэн амьтан гэж бас тэр бүсгүй хэлж байна. Харин ямар гээч амьтан бэ гэдгийг л хятадууд хэлж чадсангүй. “Зүүн нутгийн йети” гэдэг хятад амьтан байгалын цорын ганц гэж “бүтээгдсэнээрээ” цасан хүнээс ялгаатай байдаг. Гэтэл цасан хүнийг хэн ч хаанаас ч барьж чадаагүйгээр тэр нь батлагддаагүй л байна. Тэгэхлээр бодитоор гарч ирснээрээ зүүн нутгийн алмас нөгөөдөхөөсөө огт өөр болж ирлээ. Ямар ч байсан түүний төрөл ангийг тогтоон баавгайн хувирал уу эсвэл халзраад томорсон муур уу гэдгийн эрдэмтэд хэлж өгтөл “баримт” тодорхой тайлбаргүй үлдлээ.
Хачин амьтан
2009 оны намар Панамын эргийн элсэн тасархайгаас нэгэн сонин амьтанг олоод шинжлэх ухаан мэдээгүй байсан монматр гээд шуугиж байлаа. Дараа нь панам эрдэмтэд түүнийг халзарсан залхуу сармагчин гэдгийг тогтоосон юм. Үүний өмнөх жилд Лонг-Айлендын Монтаук хотын наран шарлагийн эргээс үл мэдэгдэх амьтны хүүр олдсон байна. Зарим нь хуяггүй яст мэлхий, зарим нь халзарсан нохой, хонь гээд л шуугилдаж байв. Гэтэл эцэст нь тэр амьтан халзарч үгүй болсон илбэнх байжээ. 2006 оны наймдугаар сард Сахалины загасчид долоон метрийн хачин амьтны цогцосыг олов. Харин тэр нь халзан биш “өтгөн үстэй” байсан юм. Загасчид балар эртний плеозавр гэгчийг оллоо гээд баярлаад байсан гэнэ. Гэтэл тэр амьтны үс нь далайн замаг ногоо болж өөрөө косатка гэх халимын төрөл болсон юм.
Холбоотой мэдээ