
Ардын уран зохиолч Т.Галсан гуай сүүлийн үед ихээхэн бухимдалтай явна. Учир нь сонин хэвлэл, телевизээр УИХ-ын гишүүдийн ярихыг сонсоод дургүй нь их хүрдэг аж. Төр удирдаж байж ядаж монгол хэлээрээ ч зөв ярьж чадахгүй. Тийм хүмүүсийн үгийн “бөөс”-ийг түүх хэрэгтэй хэмээн зохиолчиддоо уриалсан гэнэ. Тэдний үгийн “бөөс”-тэй бид тэмцэхгүй бол газар авах нь байна шүү хэмээн их л ёжтой ярьжээ.
Б.Анх