
“Фулхэм” UEFA-гийн Европын лигийн хагас шигшээд Германы “Гамбург”-тэй тоглох бөгөөд тэд өнгөрсөн шөнө Бельгийн “Стандард Льёж” клубыг 3:1-ээр хожиж, улмаар тоглолтын нийлбэр дүнгээр 4:2 харьцаагаар шөвгийн дөрөвт өрсөлдөх эрхтэй болжээ.
Мөн өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд Английн “Ливерпуль” болон Португалийн “Бенфика” нарын тоглолт болж, “Улаанууд” Энфилд цэнгэлдэхдээ өрсөлдөгчөө 4:1 харьцаатай буулган авснаар Европын лигийн шөвгийн дөрөвт багтлаа. Тэд хагас шигшээд Испанийн “Атлетико Мадрид”-тай өрсөлдөнө. “Атлетико Мадрид”-ийн хувьд өнгөрсөн шөнийн шөвгийн наймын хариу тоглолтод нутаг нэгт “Валенсия”-тай тоглосон. Тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн боловч өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод айлын талбайд хоёр гоол оруулж, 2:2 харьцаатай тэнцсэн “Атлетико” дараагийн шатанд шалгарчээ.
Анх удаа Европын лиг нэрээр зохион байгуулагдаж буй Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтууд энэ сарын 22-нд, хариу тоглолтууд 29-нд болно.
С.Цэлмэг