МАХН-ын бага хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

МАХН-ын бага хурал өндөрлөлөө

Өнөөдөр өглөө 10.35 минутад эхэлсэн МАХН-ын XI бага хурал өндөрлөлөө. Үдээс өмнө МАХН-ын дарга С.Баярын чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авч, намын шинэ даргын сонгууль явуулсан МАХН-ын бага хурал үдээс хойш хаалттай хуралдаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороод байсан намын зохион байгуулалт, Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, МАХН-ын дээд шагнал бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэн Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонссон юм. МАХН-ын бага хурал өндөрлөсний дараа МАХН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж