
Цахилгаан утсанд “Москва хотын олон улсын “Домодедово” нисэх онгоцны буудалд халдлага болж олон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээг бид цочирдон хүлээн авлаа. Танд болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тэдний ойр дотнынхонд, Оросын ард түмэнд Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улс алан хядах ажиллагаа, терроризмын бүх хэлбэрийг буруушаадаг. Терроризмтой хийж буй ОХУ-ын төр засгийн удирдлага, ард түмний тэмцлийг бид бүх талаар дэмжиж байна” гэжээ.
Б.Алтансүх