Киргизид Оросын цэрэг оров

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Киргизид Оросын цэрэг оров

Киргизид Оросын цэрэг оров
Агаарын десантын хоёр рот дайчдыг Киргизийн Кант хотод илгээлээ. Кантад Оросын нисэх бааз байдаг ба цэргийнхнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээс десантын цэргүүдээ илгээж байна гэж Оросын Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлэв. Кантад нийтдээ 150 орчим хүн иржээ. Киргизэд цэрэг илгээх шийдвэрийг ерөнхийлөгч Дмитрий Медведев бие даан гаргасан гэнэ. Өмнө нь Ерөнхийлөгч Дмитрий Медведев Киргиз дэх Оросын дипломат албадын аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн байв. Кант Бишкекээс 20 км-ын зайтай, тэнд Оросын нисэх хүчин ба агаараас хамгаалах цэргийн тавдугаар армийн 999 дүгээр нисэх бааз байрладаг ажээ. Баазад Оросын 250 цэрэг офицер ба 150 гэрээт цэргийн албан хаагчид байгаа юм.
Киргизид болж буй үймээний улмаас 75 хүн амиа алдан 1000 орчим хүн шархаджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж