Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээв

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган шилдэг оюутнуудад нэрэмжит тэтгэлгээ хүртээв. Үүнд: Туяагийн Зулхүү, МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн электроникийн  инженерийн 4-р анги, Жамьян-Очирын Тэгшжаргал, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн утга зохиолын ажилтны 3-р анги, Мөнхжаргалын Мөнхдаваа, МУИС-ийн Геологи, газар зүйн сургуулийн газар зүйн 4-р анги Лхамсүрэнгийн Ганчимэг, МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн хими технологийн 3-р анги Баасансүрэнгийн Лхагвадорж МУИС-ийн Геологи, газар зүйн сургуулийн газрын эдийн засаг, кадастрын 4-р анги, Бат-Өлзийн Эрдэнэдалай, МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийн улс төр судлалын докторант, Чулуундоржийн Нямсүрэн, МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сэтгэл судлалын 4-р анги, Хөхөөгийн Баттогтох МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн улс төр судлалын 4-р анги, Батжаргал Билгүүн МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн онолын математикийн 3-р анги,  Энхболдын Хонгор МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн программ хангамжийн  3-р анги Батсайханы Цэндцэсэн МУИС-ийн худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн магистрант, Ганболдын Ариунболд ШУТИС-ийн механик, инженерийн сургуулийн нисэх техник, механикийн 4-р анги, Юрагийн Гандолгор ШУТИС-ийн, ХИБС-ийн хоол зүй тэжээхүйн ухааны докторант, Ишдоржийн Саруул ШУТИС-ийн барилгын инженер, архитектурын сургуулийн архитектурын 4-р анги, Бадамдоржийн Бат-Очир ШУТИС-ийн механик инженерийн сургуулийн нисэх техник, механикийн 2-р анги, Отгонбаярын Ганзориг ШУТИС-ийн барилгын инженер, архитектурын сургуулийн иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн 3-р анги, Төмөр-Очирын Ууганбаатар МУБИС-ийн Математик статистикийн сургуулийн эдийн засгийн 4 дүгээр анги, Адьяагийн Мөнхбаяр ШУТИС-ийн мэдээлэл холбоо, технологийн сургуулийн холбооны сүлжээ, технологийн инженерийн 4-р анги, Бандийн Мөнхбат Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн уул, уурхай ашиглалтын технологийн 4-р анги, Цагаандалайн Хонгорзул ХААИС-ийн газар зохион байгуулагчийн 3-р анги Гүргэлсүрэнгийн Түвшинтөр СУИС-ийн хөгжмийн зохиолчийн  4-р анги, Чимэдийн Энхтайван СУИС-ийн дуурийн дуулаачийн 4-р анги, Бямбабаярын Өлзийхишиг Ач АУДС-ийн хүүхдийн нарийн мэргэжлийн их эмч 5-р анги, Бямбажавын Зоригтбаатар Зохиомж дээд сургуулийн олон улсын сэтгүүлч, орчуулагчийн 4-р анги, Төмөрчөдөрийн Өлзийжаргал ХБК-ийн ёочин хөгжимчин, багшийн 3-р анги , Гантөмөрийн Жаргал ИЗИС-Чингис Соосэ олон улсын харилцааны ажилтны 4-р анги, Даваасүрэнгийн Баярмагнай Хэл иргэншлийн дээд сургуулийн англи-монгол хэлний багш, орчуулагчийн 3-р анги, Б.Батцэцэг МУБИС-ийн оюутан, Залуучуудын олимпийн аварга, чөлөөт бөхийн тамирчин, Г.Эрдэнэболд МУБИС-ийн оюутан, Залуучуудын олимпийн аварга, гимнастикийн тамирчин, А.Энхтуул МУИС-ийн оюутан, Дэлхийн сурагчдын шатрын аварга. 

Шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн өргөмжлөлийг ЕТГ-ын дарга Д.Баттулга өнөөдөр гардуулж үг хэлэхдээ, Монголын оюутан залуусын дундаас сурлага, урлаг, спортын амжилтаараа тэргүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авах болзолыг хангасан та бүхэнд баяр хүргэж сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.  Монгол Улсын Ерөнхийлөгч “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны  тухай” хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдвал суралцагчид чанартай боловсрол, мэргэжил эзэмшихэд шаардлагтай хөрөнгийн олон төрлийн эх үүсвэрийг бий болгож, тэдний сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын амжилтыг урамшуулан, оюутны хөгжих нийгэм, соёлын таатай орчныг бүрдүүлэх, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй  суралцагчдад зохих тэтгэмж олгох замаар тэдний сурч боловсрол  эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чухал хөшүүрэг болох учиртай

Оюутан залуус та бүхэн өрсөлдөх чадвартай, боловсролтой иргэн болохын тулд  улам их хичээж, улс орондоо сайн нэртэй, алтан гартай мэргэжилтнүүд болохыг хүсч, Сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж