Принтерын хороо хэмнэх арга

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Принтерын хороо хэмнэх арга

Принтерын хороо хэмнэх арга

Фонтууд принтерийн хор ялгаатай шаарддаг тул жишээ нь “Century Gothic” фонт ашиглавал “Arial” фонт ашигласнаас илүү бага хор зарцуулах болно. Энэ өөрчлөлтийг ашиглан сургууль болон бизнесүүд олон мянган доллар хэмнэх боломжтой. “Printer.com” хэмээх Данийн компанийн хийсэн судалгаанд үндэслэн “Wisconsin-Green Bay” Их сургууль хэрэглэдэг фонтоо албан ёсоор өөрчлөх гэж байна.

“Century-Gothic” фонтыг уншихад маш хялбар, манай байгууллагынхан их дэмжиж байгаа гэж тус сургуулийн профессорууд ярьж байна. 6,500 оюутантай тус сургууль жилд 100 гаруй мянган ам.доллараар принтерийн хор, будаг худалдаж авдаг. Ийнхүү фонтоо өөрчилснөөр тус их сургууль жилд 5-10 мянган ам.долларын хэмнэлт хийх болно гэж тооцоолж байна. “Printer.com” компанийн хийсэн судалгаагаар принтерын хоронд хамгийн хэмнэлттэй фонтын жагсаалтыг “Century Gothic”, “Times New Roman” тэргүүлсэн бөгөөд түүний хойноос “Calibri”, “Verdana”, “Arial”, “Sans Serif”, “Trebuchet”, “Tahoma”, “Franklin Gothic Medium” фонтууд орсон байна. “Century Gothic” “Arial”-аас 30 хувиар бага принтерийн хор зарцуулдаг байна. Үсэгний хэр бүдүүн, өргөнөөс шалтгаалж принтерийн хор зарцуулагддаг. Ерөнхийдөө нарийн буюу хөнгөн фонт дармал, бүдүүн фонтноос бага хор зарцуулдаг гэж “Hewlett-Packard Co.” компанийн принтерийн хор, будагний шинжээч Thom Brown ярьж байна. Мэдээж принтерийн хоронд хамгийн хэмнэлттэй зүйл бол юу ч хэвлэхгүй байх л даа.

Т.БАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж