Toyota машинуудаа эргүүлэн татаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Toyota машинуудаа эргүүлэн татаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Японы алдарт Тоёота компани өөрийн үйлдвэрлэсэн 1.7 сая автомашиныг гадаад болон дотоод зах зээлээс эргүүлэн татахаар болж байна. Үүнээс 1.2 сая машингы японы зах зээлээс татаж байгаа бол 421 мянган машиныг гадаад хэрэглэгчдээсээ буцаан авахаар болж байгаа юм байна.  Японы тээврийн сайдын мэдэгдэж байгаагаар бол түлшний систем дэх дамжуулах хоолойд гарсан цав цууралт нь машины түлшийг гадагш алдагдахад хүргэж болохоор байгаа тул ийнхүү эргүүлэн татах болсон гэнэ.

    Энэ талаар Тоёота компани тайлбар өгөхдөө энэ гэмтэлтэй холбоотой одоогоор ямар нэг осол гарсан талаар мэдээлэгдээгүй гэж байгаа юм. Гэхдээ энэ цав нь хөдөлгүүрт очих түлшний хоолойд гарсан байгаа тул цаашдаа улам тэлсээр түлш асгарч аюул осол болох магадлалтай гэж японы тээврийн сайд болгоомжилж байгаагаа мэдэгджээ. Тэгээд ч одоогоор энэ асуудалтай холбоотой140 гомдол Японы хэрэглэгчдээс нэгэнт ирээд байгаа гэнэ. Эргүүлэн татах машины дотор Европт гаргасан Avensis болон бусад зах зээл дээрхи ийм төрлийн болон Lexus загварын машинууд багтаж байгаа аж. Өмнө нь тус компани мөн л техникийн гэмтэл бүхий 12 сая машиныг эргүүлэн татаж байсан билээ.

    М.Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж