
“Wal-Mart Stores, Inc”-ийн Их Британи, Өмнөд Америк, Хятад дахь салбарууд амжилттай ажиллаж байгаа бол Герман болон Өмнөд Солонгос дахь салбарууд нь бүтэл муутай байсны улмаас хаагдсан байна. 2009 оны байдлаар “Wal-Mart Stores, Inc” компанийн орлого 404.16 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2009 оны байдлаар тус компанид 2.1 сая хүн ажиллаж байна. 2005 оны байдлаар тус компани 6,200 гаруй салбартай байснаас 3,800 нь АНУ-д 2,000 гаруй нь өөр улс орнуудад байсан. Тус компани хурдан үйлчилгээ, хямд үнэ, ложистикийн өндөр зохион байгуулалтаараа алдартай. 2005 оны есдүгээр сард Катрина хар салхи АНУ-г дайрахад “Wal-Mart Stores, Inc” компани маш богино хугацаанд 20 сая ам.доллар, 1,500 ачааны машин, 100,000 хүний хүнс цуглуулж тусламжинд өгсөн бөгөөд тусламжинд хариу үйлдэл үзүүлсэн байдлаараа АНУ-ын Засгийн газрын яаралтай тусламжийн албанаас илүү хурдан ажилласан гэдгээрээ олны талархал хүлээж гайхагдаж байсан. Мэдээж том компани болохоороо янз бүрийн байдлаар олны анхааралд өртөх буюу тус компанийн эсрэг хүмүүс шүүхэд гомдол мэдүүлэх явдал их гардаг. 2009 оны нэгдүгээр сарын 31-нд гаргасан тайландаа “Wal-Mart Stores, Inc” компани 404 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, 13.6 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон гэж дурдсан байна.
Т.Бадрах