Үйлдвэрийн барилга байгууламж корпораци байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн барилга байгууламж корпораци байгуулна

Олон улсын хэмжээнд уул уурхайн хөрөнгө оруулалт хийх, аж үйлдвэрийн барилга байгууламж барих үндсэн чиглэл бүхий Хятадын томоохон аж ахуйн нэгж  болох  “Хятадын өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани /NFC/ нь Монголын “MIH” групптэй “Үйлдвэрийн барилга байгууламж корпораци”-ийг хамтран байгуулж байна. Тус корпорацийг байгуулах албан ёсны ёслолын ажиллагаа нэгдүгээр сарын 26-ны өдөр болно. NFC нь  Монголд урт хугацааны үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой бөгөөд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр Төмөртийн-Овооны цайрын үйлвэрийг барьж байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Монголын талын оролцогч MIH групп нь геологи, уул уурхай, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, даатгал, санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа нь эрчимтэй өргөжин тэлж байгаа Монголын компаниудын нэг юм байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус групп нь хөөсрүүлсэн бетон блок болон магнезитэн хавтан үйлдвэрлэдэг хоёр ч барилгын материалын үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд мөн түүнчлэн өөрийн охин компани болох “Боло” ХХК-аар дамжуулан Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажилд амжилттай оролцож байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж