
Домгоор хүн байгаад баавгай болсон гэх амьтныг Сычуань мужид барьжээ. The Daily Telegraph сонин түүнийг олсон нэгэн анчны ярианаас энэ тухай бичсэн байлаа. Сонирхолтой тохиолдолтой учирсан нутгийн биологчид амьтанг Бээжинд илгээн судлуулах гэнэ. Анчны яриагаар тэр амьтан нь баавгайг санагдуулахаар, гэхдээ үсгүй, харин “кенгуру” шиг сүүлтэй ажээ. Муур шиг дуу гаргадаг гэнэ.