Хятадын Шаньдун мужийн Цизнань хотын 102 настай эмээ анх удаагаа сурагч болж байгаа тухай Qilu Evening Post сонинд өгүүлжээ. Ма Сюсиань эмээ бүх насаараа сургуульд суралцахыг мөрөөдөж ирсэн ба тэрээр 13 насандаа ажиллаж эхлээд 18 насандаа нөхөот гарчээ. Сургуульд сурах боломжийг тэр эмээгийн суралцах хүслээ хэлсэн ярилцлагаас мэдсэн нэгэн сургууль Ма Сюсианьд өгсөн гэнэ. Нэгдүгээр ангид орсон тэрээр сайн сонсохын тулд сонсголын аппаратыг, уншихын тулд томруулда хэрэглэж байгаа гэнэ. Сонинд бичсэнээр Ма Сюсиань есөн хүүхэд төрүүлсэний ихэнх нь дээд боловсролтой. Түүний хүү 58 настай И Фэнсинь ярихдаа ээж нь тэднийг сургахын тулд гоёл чимэгээ зарж байсан гэнэ. Сургуульд эхний өдөртөө очсоны дараа Ма Сюсиань багш нар ба ангийнхандаа талархал илэрхийлээд сайн сурахаар амласан ажээ.