Гамбургт 10 машин шатаав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Гамбургт 10 машин шатаав

Дөрөвдүгээр сарын 7-ны үүрээр Флоттбек (Flottbek) дүүрэгт 10 автомашин
шатаасан гал тавигчдыг Гамбург хотын цагдаа нар хайж байна. Цагдаагийн
хориод эргүүлийн машин гэмт хэрэгтнүүдийн эрэлд гарсан ч амжилтыг эс
олов. Үүнээс нэг хоногийн өмнө Гамбургийн өөр районд зургаан машин
шатаасан байв. 2010 оны эхнээс Гамбургт нийтдээ 150 орчим машиныг
шатаажээ. Зүүнийхэн ба анархистууд уг хэргийг хийж байна гэж
сэжиглэгдэж байгаа.
2010 оны гуравдугаар сарын сүүлч гэхэд Германд улс төрийн гэмт хэргийн
тоо эрс өссөн гэж  Bild сонин тэмдэглэв. Улс төрийн үзэл баримлалаар
2009 онд бараг 34 мянган хэрэг үйлдэгдсэн ба тэдний ихэнх нь Берлин,
Гамбург дэх шатаалтууд болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж