Цөмийн шинэ баримтлалыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Цөмийн шинэ баримтлалыг танилцуулав

Америкийн Minuteman III стратегийн пуужинг харваж байгаа нь. fas.org сайтын гэрэл зураг

Барак Обамагийн засаг захиргаа цөмийн зэвсгийн шинэ үзэл баримтлалаа танилцуулжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны сайтад шинэ үзэл баримтлал тавигдсан байв. Шинэ баримтаар АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад цөмийн зэвсгийн үүрэг эрс буурч байна.
Шинэ стратегийн гол зорилгоор цөмийн терроризм ба цөмийн зэвсгийн тархалтыг хазаарлан зогсоох явдал гэж зарласан байна. Хүйтэн дайны үеэр хуримтлагдсан цөмийн зэвсэг нь энэ зорилтыг хэрэгжүүлэхэд  тохирохгүй хэмээн Америкийн цэргийн мэргэжилтнүүд үзэв. Цөмийн зэвсгийг хорогдуулахын зэрэгцээ түүнийг хязгаарлагдмал маягаар хэрэглэхийг зөвшөөрч байгаа гэнэ.
Гэхдээ АНУ нь цөмийн зэвсэггүйэсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн үүрэг авлаа. Тэдгээр орнууд Америкийн эсрэг биологийн болон химийн зэвсэг хэрэглэсэн ч АНУ цөмийн зэвсгээр хариу барихгүй гэнэ. Барак Обама тийм довтолгоог ердийн зэвсгийн тусламжтайгаар няцааж болно гэж үзэв.
Гэсэн ч шинэ стратегиар цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээний шаардлагыг сахихгүй байгаа орнууд тухайлбал, Хойд Солонгос ба Иранд дээрхи заалт хамаагүй болж байна. Цөмийн урьдчилсан цохилт хийх эрхээс татгалзаж тухай шинэ стратегид байхгүй. Мөн цөмийн зэвсэг бол зөвхөн хориглолтын зориулалтын зэвсэг гэсэн үүргийг тэнд бүрэн заасангүй. Оростой стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах шинэ гэрээнд гарын үсэг зурахын өмнө АНУ шинэ стратегиа зарлаж байгаа  юм. Одоо АНУ нь ойролцоогоор 2200 цөмийн цэнэгтэй бөгөөд шинэ гэрээгээр 10 жилийн дотор тэдний тоог 1550 хүртэл хорогдуулна. Дөрөвдүгээр сарын 12-нд Вашингтон хотноо цөмийн аюулгүй байдлын олон улсын саммит нээгдэж, цөмийн зэвсэгтэй бүх орнууд тэнд оролцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж