Тимошенко прокурорт мэдүүлэг өгөв

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Тимошенко прокурорт мэдүүлэг өгөв

Дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхий прокурорын мөрдөн байцаагчтай уулзсан тухайгаа Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. “Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг худалдан авч айлган сүрдүүлсэн гэж ярьсныгаа би батлан хэлсэн” хэмээн өгүүлсэн байна.
Үүнээс гадна улс төрийн шалтгаанаар түүнийг хавчин хяхаж байна гэж Тимошенко мэдэгдэв. “Өнөөдөр улс төрийн үзэл баримтлал, улс төрийн байр суурь, Украины Үндсэн хуулийг хамгаалсны төлөө энд эрүүгийн мөрдөн мөшгөлт хийх болсонд маш их харамсаж байна” хэмээн тэр ярив. Улс орныг улам илүү ардчилахад тийм үйл ажиллагаа хэрэггүйг Ерөнхий сайд асан санууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж