Украины баруун хэсэгт оршдог Оросын эртний түүхт хот болох Львов-т жил бүрийн Улаан өндөгний баярын маргааш нь “нойтон өдөр” хэмээх усан байлдааны өдрийг зохиосоор иржээ. Энэ жил нь ч гэсэн дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг “нойтон даваа гараг” болгож, хөл хөөрцөг болсон залуус хоорондоо усаар байлдахын сацуу хажуугаар өнгөрөх иргэдийг ч гэсэн шалба норгожээ. Мэдээж “байлдааны гол бай” нь охид бүсгүйчүүд болсон байна. Ингээд хаврын салхи хавирга нэвт үлээж, цаг төр ч гэсэн үймээн самуунтай байгаа энэ цөвүүн цагт уншигч та хилийн чанад дахь нэгэн хотын хөгжилтэй өдрийн талаархи фото мэдээллээр сэтгэлээ бага ч гэсэн баясгаад аваарай.
Холбоотой мэдээ