Өдрийн ишлэл
“Нийгмийн амьдралын бүхий л салбарт үндсэн өөрчлөл шинэчлэл хийх замд бид орлоо”
(ВАЗ-ын ажилчдын өмнө 1986 оны дөрөвдүгээр сарын 8-нд үг хэлэхдээ "Перестройка" гэсэн үгийг анх удаа Михаил Сергеевич Горбачев сонсголоо)
Үйл явдал
1783 ОН. Крымын хойгийг Орост нэгтгэх тухай II Екатерина хатан хааны зарлиг гарчээ. Крымын хойгийг эзэмшихийн төлөө гол өрсөлдөгч нь Оросын хувьд Турк байлаа. Туркийн нөлөөний дагавар улс олон жил тэнд байсан боловч Крымын сүүлчийн хаан өөрөө хаан ширээнээсээ татгалзан Оросын цэргийн хамгаалалтад оржээ. Орост дайсагнаж байсан татаарын язгууртнууд бүгд Туркт зугтан зайлсан аж. Хойгт эхэлсэн эдийн засаг, улс төрийн эмх замбараагүй байдал нь хойгийг Орост цус урсгалгүй нэгтгэх боломжийг өгчээ.
1918 ОН. Оросын түүхэн уламжлалт гурван өнгийн далбааг улаанаар тугаар сольжээ. Яков Свердловын гаргасан “бидний дайчин далбаа төрийнх болох ёстой” гэсэн санааг хувьсгалчид дэмжсэн байна. Үүнээс 73 жилийн дараа яг энэ өдөр ЗСБНХОУ-ын Засгийн газрын комисс ОХУ-ын төрийн далбааг уламжлалт гурван өнгийн болгох шийдвэрийг дэмжсэн байна.
1954 ОН. Арктикийн дөрвөн кв.км талбайтай мөсөн дээр Евгений Толстиковын толгойлсон туйл судлаач 27 хүнтэй баг бууж “Северный полюс-4” гэсэн хөвөгч станц байгуулав. Нэг хоногийн дараа 22 хүнтэй Алексей Трешниковын “Северный полюс-3” станц бас нэг хөвж буй мөсөн дээр байгуулагджээ. Хоёр станц жил гаруй ажиллаж 2600 км /шулуунаар 500км/, 2200 км /шулуунаар 830 км/ замуудыг тус тус хөвсөн мөстэй хамт туулжээ. 1954 оны наймдугаар сарын 25 гэхэд Трешниковын станц хойд туйлаас дөнгөж 30 км-ын зайтай байлаа.
2005 ОН. Энэ өдрийн 12 цагт Ватиканы Ариун Петрын сүмд Ромын хамба лам II Иоанн Павелыг оршуулах ёслол эхлэв. Хамба ламын оршуулгад дэлхий бараг бүх орны лидерүүд хүрэлцэн ирсэн байв.