Амлалт нэхэгчид мөнгө олгохгүй байхыг чухалчлав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Амлалт нэхэгчид мөнгө олгохгүй байхыг чухалчлав

Амлалт нэхэх ард түмний холбооны УИХ-д өгсөн шаардлагын хариу өгөх хугацаа нэг цагийн дараа дуусгавар болох гэж байна. УИХ-аас тэдний шаардлагын хариуг хэзээний бэлджээ. Тиймээс цаг тухайд нь хариулт өгнө гэж албаны хүн хэллээ. Харин яг одоо тус холбооныхон чөлөөт индэртээ өөрсдийн байр сууриа илэрхийлсэн хэвээр байна. Тэрхүү индэр дээрээс тус холбооны дэмжигчид “Иргэдэд 1,5 сая төгрөг өгөх нь чухал биш. Энэ бол иргэдийн амьдралд төдийлөн үр өгөөжгүй зүйл” гэдгийг чухалчилж байна. Тэд шаардлагынхаа хариуг авсаны дараа дараагийн алхмаа хийнэ гэдгээ хэллээ.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж