Сонгууль 4 газраас бусдад нь амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Сонгууль 4 газраас бусдад нь амжилттай болжээ

Ардчилсан намын “4:11” уулзалт дөнгөж сая боллоо. Уулзалтад намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, нийслэлийн намын  дарга С.Эрдэнэ нар оролцож мэдээлэл хийсэн юм. АН-ын дарга H.Алтанхуяг энэ өвчтэй байгаа учраас энэ удаагийн уулзалтад оролцсонгүй. Уулзалтаар өнгөрсөн сарын дундуур болсон ротацийн сонгуулийн талаар мэдээлсэн юм. Уг сонгуулиар Үндэсний зөвлөлийн 72 суудлын төлөө өрсөлдсөнөөс 52- т нь шинэ гишүүд  сонгогдсон аж. Тэдний 30 нь 40-өөс дээш насныхан бол 20 нь 40-өөс доош насны залуус сонгогджээ. Харин Гүйцэтгэх зөвлөлийн 33 суудлын 11-д нь шинэ хүн сонгогдсон аж. Одоогоор Дархан-уул аймаг болон Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн АН хоёр хуваагдсан мөн өөр өөрсдийн хурлыг хийсэн маргаантай асуудлыг эс тооцвол “цус сэлбэх” сонгууль амжилттай болсон гэж намын удирдлагууд үзэж байна. Харин дээрх гурван дүүрэг болон Дарханы асуудлыг Журмын хороогоор хэлэлцэж энэ долоо хоногийн сүүлч гэхэд эцсийн шийдвэр гаргах гэнэ.
Харин багш нарын цалинг нэмэх асуудалд АН ямар байр суурьтай байгааг тодруулахад “Засгийн газарт энэ асуудлыг судалж үзээд яаралтай УИХ-д танилцуул гэдгийг мэдэгдсэн” гэсэн хариултыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өгч байна. Түүнчлэн Ард түмний амлалт нэхэх холбооны тавиад байгаа асуудалд намын байр сууриар бус УИХ хариулт өгөх ёстой гэж тэрээр нэмж хэллээ.
  
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж