Шатрын аваргаа шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Шатрын аваргаа шалгаруулна

Аялал жуулчлалын салбарт ажиллагсдын дунд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн "Tour chessmaster" цомын төлөө сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээн нь жил бүр уламжлал болон үргэлжлэх бөгөөд энэ удаад Аялал жуулчлалын үндэсний төв, “Блэк Айбэкс Экспедишнс” ХХК хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээн нь аялал жуулчлалын салбарт ажиллагсдын хамтын ажиллагааг шинээр бий болгох, бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оюуны эрэлт хэрэгцээгээ хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм. "Tour chessmaster" цомын төлөөх тэмцээнд оролцох тамирчдыг Авто тээврийн газрын нэгдүгээр байранд бүртгэж эхэлсэн бөгөөд тэмцээн энэ сарын 10-нд Discover Mongolia төвийн хурлын зааланд болох юм. Тус тэмцээнд зөвхөн аялал жуулчлалын  салбарт ажилладаг хүмүүс оролцох ажээ. Тэмцээн Щвейцарь системээр нэг өрөг талдаа 15 минут тоглох бөгөөд мэргэжлийн шүүгч хөтлөн явуулах юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж