
МАХН-ын Бага хурлаас тус намын дарга С.Баярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч түүнийг намын даргаас чөлөөлжээ. Одоо тус намын даргад нэр дэвшигчдийн талаар санал хураах ажил эхэлж санал тоолох комиссын бүрэлдэхүүнийг томилж ажидаа орж байгаа юм байна. МАХН-ын дарга асан С.Баяр Ерөнхий сайд С.Батболдын нэрийг дэвшүүлсэн бол одоогоор хөндлөнгөөс өөр нэр дэвшигчийг оруулж ирээгүй байгаа гэнэ. Мөн МАХН-ын удирдах Зөвлөлд Д.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлж санал хураалгах юм байна. Тус намын Бага хурлын 275 гишүүдээс ирц нь 77 хувьтай байгаа гэнэ.