Компанийн удирдлагууд ажлын байр хадгалах тохиролцоог зөвшөөрөхгүй юм бол удирдлагуудын гаргасан цалинг өсгөлгүй хэвээр нь байлгах шийдвэрийг нь ажилчид зөвшөөрч чадахгүй гэж нисгэгчидийн “Vereingung Cockpit” үйлдвэрчний эвлэл мэдэгдлээ.
Үүнээс өмнө хоёрдугаар сарын сүүлээр ажил хаялт болж байсан ч нэг өдрийн ажил хаялтын дараа талууд шинэ тохиролцоонд хүрч байсан юм. Ажил хаялтын үеэр “Lufthansa” компанид өдөрт 25 сая орчим ам.долларын алдагдал учирах болно. Хөрөнгийн зах зээл дээр “Lufthansa” компаний хувьцааны ханш 0.51 хувиар буурч 12.81 ам.доллар болсон байна. “Lufthansa”-гийн удирдлагууд ажилчдынхаа цалинг 21 сарын турш ямар нэгэн нэмэгдэл оруулалгүй, хэвээр нь байлгах санал тавьж байгаа юм. Харин үүний хариуд үйлдвэрчний эвлэл “Бид цалин хэвээр нь байлгахыг, эсвэл бүр бууруулахыг ч зөвшөөрнө. Гагцхүү “Lufthansa” компани бидний ажлыг цомхотгохгүй гэсэн шийд гаргах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Хөл хөдөлгөөн ихтэй байх тул Улаан өндөгний баяр өнгөрсний дараа ажил хаялтаа хийх болно гэж нисгэгчид хэлж байна. Германы нисэх компаний ажилчид ажил хаялт хийх тухайгаа мэдэгдэж байх зуур түүний өрсөлдөгч Их Британий “British Airways”-ийн нисгэгчид ээлжит ажил хаялтаа хийгээд гурав дахь хоногтойгоо золгоод байна.
Т.Ариунсанаа