
Сүрьеэ өвчний талаар буруу ойлголт түгээмэл байдаг. Ингэхэд та энэ өвчний талаар юу мэдэх вэ? Бид танд сүрьеэ өвчний үхэлд хүргэдэг фактуудаас хүргэж байна.
-Дэлхий дээр сүрьеэ өвчнөөр 20 секунд тутам нэг хүн нас бардаг.
-Дэлхийн хүн амын гуравны нэг хувь буюу хоёр тэрбум хүн сүрьеэгийн нянгаар халдварлажээ.
– Тэдгээр хүмүүсийн аравны нэг нь сүрьеэгийн идэвхитэй нянгаар өвчилдөг байна. -Хэрэв сүрьеэгийн халдвар авсан хүн цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол өөр 10-15 х үнд халдвар тараадаг байна.
-Сүрьеэ өвчин нь ДОХ-ын нян тээгч хүмүүсийн хувьд номер нэг аюултай өвчин юм.
– 2006 онд дэлхий даяар сүрьеэгийн халдвартай 9.2 сая хүн бүртгэгдсэн бол 1990 онд 40 дахин нэмэгдсэн нь дэлхийн хүн амын өсөлттэй холбоотой аж.
– Энэтхэг, Индонез, Өмнөд Африк, Нигер зэрэг улсад сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн тоо хамгийн их байна.
– Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь ердөө 22 оронд байгаа аж. Уг өвчний халдвар хөгжиж буй орнуудад маш их байна.
– Сүрьеэгийн олон төрлийн эмнээс хамааралтай хүнд бусад төрлийн эм үйлчилдэггүй аж. Сүүлийн жилүүдэд эмнээс хамааралтай болсон хүний тоо жилд 130 мянгаар нэмэгдэж байгаа гэнэ.
– Сүрьеэ өвчний хамгийн аюултай нян болох XDR-TB-ыг эмчлэгдэхгүй гэж одоогоор үзэж байна. Харин ийм нянгын халдвар авсан тохиолдол дэлхий нийтээр улам нэмэгдэж байгаа аж.