Киргизид ард түмний засаглал байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Киргизид ард түмний засаглал байгуулжээ

Киргизид ард түмний засаглал байгуулжээ
Киргизийн нийслэл Бишкектэй нийлээд тус улсын гурван ч хотод одоогийн төр засгаа эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан болж жагсагчид болон цагдаагийнхны хооронд болсон мөргөлдөөнөөс болж олон арван хүн амиа алдаад байна. Байдал ийнхүү хурцдахад тус улсад газар авсан коррупци болон үнийн хэт хөөрөгдөл болон сөрөг хүчний удирдагчдыг баривчлан хорьсон зэрэг олон шалтгаан байжээ. Тус улсын сөрөг хүчний толгойлогч, өмнө нь тус улсын Гадаад хэргийн сайд байсан  Роза Отурбаева хэлэхдээ Киргизийн батлан хамгаалах болон дотоод хэргийн сайд нарыг шинээр томилсон гээд удахгүй Үндсэн хуулиа шинэчлэн хэрэгжүүлнэ гэсэн байна. Одоогийн ерөнхийлөгч Курман Бакиев хаа байгаа нь тодорхойгүй ч нийслэл Бишкекээс гарч явсан гэдэг нь тодорхой ажээ. Тус улсын Эрүүл мэндийн сайдын хэлснээр  бол одоогоор 40 гаран хүн алагдаж 400 гаруй хүшн шархадсан байна. Зарим эх сурвалж алагдсан хүний тоо 100 хол давсан гэж байгаа юм.
Киргиз улс нь Төв Азийн бүсэд онцгой ач холбогдолтой газар нутаг бөгөөд тус улсад АНУ болон ОХУ-ын аль алиных нь цэргийн баазууд байрлаж байгаа билдээ. АНУ-ын цэргийн бааз нь Афганистанд явуулж байгаа үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор түшиц газар болгож байгаа бол ОХУ нь өмнө нь байсан стратегийн байрлалаа хадгалж үлдсэн байдаг. Харин одоогоор тус хоёр орны зүгээс Киргизийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж