Сайжруулсан Xbox-360 USB флаш драйвертай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Сайжруулсан Xbox-360 USB флаш драйвертай боллоо

“Microsoft” корпораци Xbox-360 тоглоомын консолын программ хангамжаа сайжруулжээ. Ингэснээр Xbox-360-ын хэрэглэгчид USB оролтоор дамжуулан тоглоом тоглож, видео үзэх боломжтой болж байгаа юм. Өмнө нь USB оролт нь зөвхөн утасгүй гар, эсвэл бусад нэмэлт хэрэгслийг залгахад зориулагдсан байсан бол одоо 16GB хүртэлх багтаамжтай USB драйвыг асуудалгүй хүлээж авах гэнэ. Харин хэрэглэгчид энэ боломжийг ашиглахын тулд Xbox-360 консолоороо дамжуулан Xbox Live-д холбогдож, программаа update хийх хэрэгтэй ажээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор “SanDisk” компани зөвхөн Xbox тоглоомын консолд зориулсан 69.99 ам.долларын үнэтэй 16GB, 34.99 ам.долларын үнэтэй 8GB багтаамж бүхий флаш гаргасан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж