Ээнээгийн хоёр хүүхдийг бодоод салсан

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Ээнээгийн хоёр хүүхдийг бодоод салсан

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Хайрын
    дуугаараа ард түмнийхээ талархлыг хүлээгээд байсан Ч. Бат-Эрдэнэ,
    Э.Оюумаа нар хамтын амьдралдаа цэг тавиад удаагүй байгаа. Ч.Бат-Эрдэнэ
    Итали руу суралцахаар явж харин Э.Оюумаа бие даан уран бүтээл хийж
    байгаа аж. Энэ талаар дуучин Э. Оюумаатай ярилцлаа.

    Өдрийн мэнд. Бие даан уран бүтээл хийж эхлээд удаагүй байна. Ээждээ зориулж цомог гаргасан гэсэн үү?

    Хүн бүхэн үр хүүхэд нь сайн явахад өөрөө
    сайн яваа юм шиг баярлаж байдаг. Ер нь хөгжмийн зохиолчид надад
    ихэнхдээ “Уянгын дуу дуулаач ээ” гэсэн санал тавьдаг. Тэгээд ч би ээжийн
    тухай дуу дуулахаас татгалздаггүй. Дуртай хүлээж авдаг. Ингэсээр
    байгаад ээжийн тухай дуунууд ч нэлээд олон болсон. Тэгээд билэгдлээ
    бодоод есөн дуутай “Ээждээ дуулах дуу” цомгоо гаргасан байгаа. Одоо бас
    тун удахгүй дандаа  хайрын дуунаас бүрдсэн, ганцаараа дуулсан
    дуунуудаараа цомог гаргах гэж байгаа.

    Та чинь уг нь бол уртын дуучин хүн. Мэргэжлээрээ дуу дуулах уу?

    Уртын дуучин гэдэг мэргэжлээр уг нь
    СУИС-ийг төгссөн. Гэхдээ манайд чинь уртын дууг үнэлэх үнэлэмж бага
    байдаг. Тэгээд ч биднийг яг сургуулиа төгсч байхад нийтийн дуу хүчээ авч
    байсан үе. Тийм болохоор яалт ч үгүй нийтийн дуу дуулсан. Нийтийн
    дуугаараа ч хүмүүст танигдсандаа баяртай байдаг. Гэхдээ сайхан уртын
    дуугаа дуулах цаг надад ирэх байх аа. Би уртын дуу, ардын дуугаараа
    тоглолт хийх бодолтой байгаа. Удахгүй уран бүтээлдээ орно.

    Бат-Эрдэнэ та хоёр ер нь хэчнээн хайрын дуу дуулсан бэ. Нэг л тийм ижилхэн темптэй дуунууд олон байдаг санагдах юм?  

    Бид хоёр хамт дуулах хугацаандаа нийтдээ
    30 гаруй хайрын дуу  дуулсан байдаг юм. Ер нь Ээнээтэй хамтарч дуулж
    байсан болоод ч тэр үү, миний уран бүтээлийн ихэнхийг дуэт дуу эзэлдэг.
    Гэхдээ Монгол үндэстнүүдийнхээ ардын дуунуудыг ер нь гайгүй сайн мэднэ
    шүү.

    Ардын дууг дуулахад яг жинхэнэ ая, үгээр нь дуулахад одоо бас хүндрэлтэй болсон. Мэддэг хүн ховордсон л  гээд байдаг юм билээ?

    Ер нь манай ардын урлагийг яг сайн
    мэддэг хүмүүс ховордож байгаа гэдэгтэй би санал нийлдэг. Манай үеэл эгч
    МУГЖ Эрдэнэцэцэг гэж ардын дуу бүжгийн чуулгын дуучин бий. Тэр эгч маань
    “Боржигон” дууг маш сайн судалж өөрөө дуулдаг. Манай Дундговийнхон чинь
    ихэнхдээ Боржигон дуугаа их дуулдаг. Тиймээс ардын урлагтаа өөрсдийгөө
    зориулж яваа уран бүтээлчдээ төр засгаас бас урамшуулах хэрэгтэй байх
    аа. “Биет бус өв”-ийг хамгаалах гэдэг үүднээсээ дээр үеийн тэр дуунуудыг
    донж маягаар нь дуулдаг хүмүүсээ студ энэ тэрд бичүүлээд, судлагдчихсан
    дуунуудаа хойч үедээ өвлүүлэх тал дээр анхаарал хандуулаасай гэж би
    боддог юм аа. Арга барилыг нь аваад үлдэх л хэрэгтэй байгаа юм л даа.
    Дуулж байгаа хүмүүс нь үгүй болчих юм бол тэгээд л тэр сайхан урлаг бас
    үгүй болно л гэсэн үг шүү дээ.

    “Хамтдаа дуулъя” гэсэн саналыг танд Ч.Бат-Эрдэнэ өөрөө тавьсан уу?

    Оюутан байхад манай багш уртын дуунаас
    өөр дуу дуулахаар амьсгаа эвдэнэ гээд дуулуулдаггүй байсан юм. Сургуулиа
    төгссөний дараа би “Сарны чулуу” чуулгад уртын дуучнаар, Ч.Бат-Эрдэнэ
    Үндэсний дуу бүжгийн чуулгад уртын дуучнаар ажиллаж байсан юм. 2003 онд
    юм байна. Би нэг өдөр СУИС руу ангидаа ормоор санагдаад орсон чинь
    Ч.Бат-Эрдэнэ ганцаархнаа төгөлдөр хуур дараад дуулаад сууж байсан.
    Тэгээд надад анх Пүрэвхүү багшийн ая, Төрийндээдийн шүлэг “Учралын
    уянга” гэдэг дууг санал болгоод дуулж үзсэн чинь болох ч юм шиг
    санагдаад дуулсан. Ингэж л бид хоёрын хамгийн анхны уран бүтээл төрж
    байсан юм. Тэр дууг бичүүлээд тоглолтуудад дуулсан чинь хүмүүс ёстой
    сайн хүлээж авсан ба дахиулах гээд л алга ташаад. Бид хоёрт хамтран
    бэлтгэсэн дуу байхгүй байсан болохоор дуулах дуу олдохгүй сандраад л.
    Тэгээд дараа нь Ч.Бат-Эрдэнийн  хөгжим Баянмөнхийн шүлэг “Хайрыг
    хүндэтгэж яваарай”-г дуулснаас хойш хамтын уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн
    нийтдээ 30 гаруй дууг хамтдаа дуулцгаасан.

     Ээнээтэй хамтарсан цомог хэд байгаа вэ?

    “Хайр гэдэг” гээд 15 дуутай цомог, нийтдээ дөрвөн цомог гаргасан.

    Та хоёр  хамтын амьдралдаа цэг
    тавьсан гэсэн. Салах болсон шалтгаан юу байв. Нэгэнт л нэр холбогдчихсон
    юм чинь тэр амьдралаа аваад явах бодол байгаагүй гэж үү?

    Би өөрөө эмэгтэй хүн. Хэзээ нэгэн цагт
    би өөрөө хүүхэдтэй болно. Тэр үед миний хүүхэд аавгүй байвал би яах вэ
    гэж удаан бодсон. Аливаа зүйлийг өөр дээрээ жишиж үзэж шийдвэр гарга
    гэдэг дээ.  Хэдийгээр бид хоёр бие биедээ хайртай байсан ч гэсэн эцсийн
    эцэст хоёр хүүхдийнх нь ирээдүйг бодсон. Тэгээд л Ээнээ бид хоёр
    ярилцаад хоёр тийшээ болохоор шийдсэн. Бидэнд өөрсдийн жаргалаас илүү
    Ээнээгийн  хоёр хүүхдийн ирээдүй илүү үнэтэй байсан. Хүний амьдралд юу ч
    тохиолдож болно шүү дээ.

    Ч. Бат-Эрдэнэ та хоёр чинь ер нь хэдэн жил хамтдаа амьдарсан юм бэ?

    Бид хоёр 2003 оноос хойш л өдийг хүртэл хамтдаа л уран бүтээлээ хийсэн. Таван жил хамт амьдарсан.

    Хүмүүс ярихдаа Ч.Бат-Эрдэнийн аав, ээж Э.Оюумааг хүлээн зөвшөөрдөггүй юм гээд байдаг байсан?

    Хэн нэгнийг нь эцэг, эх нь хүлээж авахгүй байгаад байсан юм байхгүй л дээ. Гэхдээ  одоо тусдаа л амьдарцгааж байна.

    Хүүхэд гаргасан бол өөрийнхөө л хүүхдийг бодох байсан байх даа.  Хамтын амьдралдаа итгэлгүй байсан юм уу?

     Итгэлгүй, хайргүй бол хамтдаа
    амьдрахгүй ш дээ. Итгэдэг, хайрладаг болоод л хамтдаа амьдарсан. Хүүхэд
    гаргах боломж бидэнд бүрдээгүй. Дандаа л тоглолт, аялан тоглолт, шинэ
    уран бүтээлтэй байдаг байсан. Уран бүтээлдээ л цаг заваа гаргаад хувийн
    амьдралаа  хойш нь тавьж байсан л даа.

    Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумааг зоддог
    байсан. Тийм болохоор Э.Оюумаа гэрлэх дургүй байсан. “Имфинити” авлаа
    гээд тайзны ард хүртэл зодсон гэнэ гээд л яригдаад байдаг юм билээ?

    Тийм юм байхгүй ээ. Юу ч болоогүй байхад
    нэг нь зодоод л, нөгөөх нь зодуулаад байна гэж юу байхав. Ч.Бат-Эрдэнэ
    намайг зодож цохиод байсан юм байхгүй ээ. Ёстой тийм юм байгаагүй,

    Үргэлжлэл

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж