Финлянд бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашин танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Финлянд бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашин танилцуулав

Финляндын Хельсинкийн хавсрах шинжлэх ухааны их сургуулийн оюутан, инженерүүд “Electric RaceAbout EV” нэртэй бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд хорт нөлөө багатай автомашин бүтээжээ. 200 км/цаг хүртэл хурдлах энэхүү цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь жингийн хувьд энгийн автомашинаас хоёр дахин бага жинтэй бөгөөд lithium-ion баттерей нь ердөө 10-хан минутад цэнэглэгдэх гэнэ. Финляндад зохион байгуулагддаг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, “ногоон” автомашинуудын хооронд болдог 10 сая ам.долларын шагналын сантай “Progressive Automotive X-prize” уралдаанд сойх зорилгоор уг автомашиныг бүтээсэн ба тус сургуулийн оюутнууд авто үйлдвэрлэгчдээс ихээхэн дэмжлэг авсан гэнэ. Дашрамд дурдахад, 2010 оны “Progressive Automotive X-prize” уралдаан долоо, наймдугаар сард болох ба эцсийн шатанд 44 баг өрсөлдөхөөр шалгараад байгаа ажээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж