
Намын удирдлага жигүүрээ ийнхүү хяхах болсон тул жигүүрийн гишүүд хуралдаж урьд шөнө мэдэгдэл гаргасан байна. Намынхаа удирдлагыг хурцаар шүүмжилсэн уг мэдэгдэлд намдаа хандан хэд хэдэн шаардлага тавьсны дотор МАХН-ын Удирдах Зөвлөлийг тараах, маргааш болох ээлжит XI бага хурлаар тус жигүүрээс намын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн хавсралт илтгэл сонсгох зэрэг асуудал тусгасан байна. Мөн тус намын ахмад гишүүд намынхаа үнэт зүйлийг хадгалан үлдээе гэсэн хөдөлгөөн өрнүүлж МАХН-ын дарга С.Баярыг огцруулах шаардлага тавихаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлахаар болоод байгаа аж.
МАХН-ын бага хурал маргааш болох гэж байхад жигүүр ийнхүү мэдэгдэл гаргаж буй нь бага хурал халуун уур амьсгал дунд болохын оршил ч байж болзошгүй байна.
Д.ОЮУН