Үл ойлголцол юунаас үүсдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Үл ойлголцол юунаас үүсдэг вэ?

Хэрэв эхнэр чинь таныг ойлгохоо
больсон бол  хэт дотно байдал үүнд буруутай гэж  судлаачид үзжээ. 
Сэтгэл зүйчид ч энэ талаар хоёр хүн нэг нэгнийхээ тухай бүгдийг мэддэг
болсны дараа  нэг нэгнээ давж гарах гэж  тэмцэж эхэлдэг гэж  үзэж байгаа
юм.  Хэт дотно ийм байдал удаан хугацааны явцад үл ойлголцлыг бий
болгож, бэрхшээлүүд гарч ирдэг байна.

Чикагогийн их сургууль болон  Массачусетсын  Виллиамс коллежийн
эрдэмтдийн явуулсан судалгаа үүнийг харуулсан бөгөөд хос  хоёрын
харилцаа танихгүй хүмүүсээс арай илүү найз нөхдийнх шиг байх тусмаа 
бэрхшээл үүсэх нь бага байдаг гэнэ.  Зарим үед огт танихгүй хүнтэй бид
сэтгэлээ онгойтол ярилцахад бэлэн байдаг нь үүний нэг тайлбар юм.

Нөгөө талаар Оскар Вайлдын “Гэр бүлийн харилцааны эрүүл үндэс нь эхнэр нөхрийн хоорондох үл ойлголцол” гэсэн үг байдаг.

Гэвч ихэнх хүмүүс танихгүй хүмүүстэй биш найз нөхөдтэйгээ илүү
ойлголцдог. Харин дотно харилцаа хүмүүсийг  өөрийгөө дөвийлгөхөд
хүргэдэг учраас хосууд хэрэлдэж, маргалддаг. Хосуудын дунд явуулсан
судалгаанаас харж байхад тэд сандал дээрээ гэдийж суугаад бие биенийхээ
хэлсэн үгийг мушгин, өө хайж байгаа нь ажиглагджээ.

Харин танихгүй бусад хүмүүстэй харилцахдаа энгийн яриа өрнүүлж, аль болох ойлгохыг хичээж байв.

Профессор  Кейсар "Хэрэв эхнэр нь нөхөртөө “Ямар халуун байна аа” гэвэл
энэ нь салхивчаа онгойлго гэсэн үг гэдгийг  эрчүүд тэр бүр ойлгохгүй.

Виллиамс коллежийн оюутнуудын дунд явуулсан судалгаа дээрх шиг үл ойлголцол сайн найзуудын дунд ч байдгийг харуулжээ.

Профессор  Савицкийн тайлбарлаж буйгаар өөрийгөө бусдын оронд тавьж
бодох маш чухал бөгөөд дотно эсвэл танихгүй байх үүнд хамаагүй аж.  Уг
судалгааны материал Experimental Social Psychology  сэтгүүлд нийтлэгджээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж