Шар үст, шаавай эр хоёрын золиос

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Шар үст, шаавай эр хоёрын золиос


Үлгэр ингэж эхэлнэ…

Эх орны
дөрвөн зүг, долоон зовхисоос сая таван зууг өвөртлөхөөр зоригт эрс
цугларав. Долоон зовхис гэсний учир нь Баян-Өлгийгөөс ганц ч аксахал
фургондсонгүй. Өлгийчүүд хаашдаа өгөх мөнгөний төлөө хэдэн улаан
хониороо зардал гаргахыг хүссэнгүй. Хэний төлөө, юуны тулд
хөдөөх эрс зэвэргэн хавраар нийслэлийг зорино вэ? Зуд турхантай тэмцээд,
хөнжилдөө орох завгүй явахад нь нийслэлээс шар үстэй дэгжин бүсгүй
дагуулсан шаавай эр ирэх нь тэр. Хэлэмгий доломгой нь дэндсэн залуу
“хосууд”,

-Хаашдаа үхэх малыг асарч тойлоод юу хийхэв.
Зүгээр л хотод хүрээд оч. Хоёр сая таван зуун мянгыг чинь бид хоёр аваад
өгье хэмээн тархийг нь угааснаар мал сүрэг, эхнэр хүүхдээ зуд турхантай
нь орхиод нийслэлийг зорьсон нь энэ. Ийнхүү шаавай эр, шар үст 
хүүхэн хоёр хаврын хавсарга адил Монгол орныг бүхэлд нь хямрааж чадлаа.
Үлгэр ингэж эхэлсэн юм.
Амлалт нэхэх ард түмний холбооныхон
4 дүгээр сарын 05-нд Парисын коммун, октябрийн хувьсгал шиг мундаг
өөрчлөлт хийнэ хэмээн зар тарааж, цусаа долоолцов. Гэхдээ тэд хүн алж,
хүрээ талахгүй гэдгээ нотлохын тулд цэрэг цагдаатай гурвалсан гэрээ
хийж, элэг буруугүй гэдгээ нотлохын тулд хүзүүндээ хадаг уяхаа
илэрхийлсэн юм. Зарим нэгэн мухар сүсэгтэй нь шүншигтэй хадаг хүзүүндээ
уявал сум даадаггүй юм гэнэ лээ хэмээн мэдэмхийрсэн нь гучин хоёр оны
лам нарын хөдөлгөөнд оролцсон хөөрхий хүмүүсийг санагдуулж байсан юм. Жагсаал эхлээгүй шахам байхад сая таван зуун мянган төгрөгийг нь өгөх
нь тодорхой болж орхив. Одоо тэгээд тэмцэхээ болих хэрэг үү? гэдэг
асуудал хөдөлгөөнийхний сэтгэлийг зовоосон авч эзэн Энхүүдийн зүгээс
үхтлээ тэмц гэсэн үүргийг авцгаалаа. Ийнхүү мөнгө нэхсэн жагсаал Саарал
ордныг хоослох хорслын учиг болж тайлагдав.

Дөрөвдүгээр
сарын тавны хувьсгал, хувьсгал бүү хэл хувьсал ч болж чадсангүй.
Сүхбаатарын талбайд багтахгүй “одоо яана аа?” хэмээн болгоомжилж байсан
удирдагчдийнх нь сэтгэлд хэдэн хөдөөх гэнэн эрс, сонирхогчид төдий
хүмүүс цуглан нэг л хүч муутай орилох нь хэцүү байсан нь ойлгомжтой.
УИХ-ыг тарахыг шаардсан бичгээ Тамгын газарт өгөөд, НЗДТГ-т очиж гэр
барих зөвшөөрөл нэхлээ. Зөвшөөрөл ч гэж дээ, барина гэдгээ
хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Баатарзориг хэмээх шингэн дуутай
эр хуулинд ийм тийм заалт байхгүй хэмээн шалчиганаж байснаа өөрсдөөрөө
оролдуулахгүйн тулд хоёр гэр барихыг зөвшөөрч хууль зөрчив. Гэр ч мэдээж хэрэг цөс нь хөөрсөн сайхан сэтгэлтэй тэмцэгчдийн хүчээр
дорхноо бослоо. Далан хоёр цагийн дотор УИХ-ыг тарахгүй бол тэмцлийн
дараа дараачийн хэлбэрийг сонгоно гэсэн удирдагчдынхаа үгийг хөөрхий
хүмүүс ойлгож байгаа болов уу! Тэр гэрүүд шар үст, шаавай эр хоёрт
зориулагдаагүй нь тодорхой болж, тэмцэгчдийн сэтгэлийг гонсойлгов.

Үдшийн бүрий болохтой зэрэгцээд суулт хийж байгаа хүмүүсээ өрөвдсөн
шар үст, шаавай эр хоёр,

-Бид хоёр та хэдтэйгээ шахцалдаж
зовоогоод юу хийхэв. Та нар сайхан амар гэж хэлээд цементэн дээр орхиж
одох нь тэр. Энэ хоёрт нэг л эзэн бий. Нөгөөх ууланд авирч, клип
хийлгэж байсан Энх. Энхийн дээр цорын ганц Эзэнбаяр хэмээх эзэн бий.
Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэгчээр улс төрийн янхандалт гэдэг ийн
бөлгөө. Хуульгүй төр гэж үгүй. Түүнийг биелүүлэхгүй нэг ч иргэн байж
болохгүй. Тэгвэл УИХ хэн нэгний хатгаасаар тарна гэж юу байхав. Мэдээж
хэрэг тэмцэл мухардана. Энэ хооронд их юм болно оо. Тэмцлийн дараа
дараачийн хэлбэр гэгчээрээ дулдуйдан өлсгөлөн гуйланчлалдаа тулах байх.
Шар үст, шаавай эр хоёр бүхнийг зохицуулах нэрийдлээр өлсгөлөнд лав
суухгүй. Мэдээж хэрэг эхнэр, хүүхдүүддээ мөнгөтэй очицгооно. Бас
дараагийн сонгуульд ялах нэр төртэй үлдэцгээнэ. Харин тэднийг дагасан
хөөрхий ард түмэн яах вэ? Буцах зардал, очих нүүртэй хоцрох болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж