
Дашрамд тэмдэглэхэд, өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэн гаргах нь их спортыг хөгжүүлэх зорилтын нэг юм байна. Тиймээс Монгол Улсад өндөр түвшинд хөгжиж буй чөлөөт бөхийн спортыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв менежмент, удирдлага, зохион байгуулалтын шаардлагын дагуу хөгжүүлэх үйлсийг дэмжин, БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн захиргаанаас тус тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Г.Дарь