Английн лигийн цомын тэмцээний хагас шигшээд үлдээд байсан Арсэнал Ибсвич Таун клубуудын хариу тоглолт Эмират цэнглэдэх хүрээлэнд 60 000 мянга гаруй үзэгчдийн өмнө боллоо. 2 долоо хоногийн өмнө явагдсан эхний тулаанд Чампион шипийн баг талбай дээрээ 1:0 харьцаатай Арсэналыг хожоод байсан юм. Тэрч үүднээс их буучдын хувьд шийдвэрлэх энэ тоглолтонд заавал 2-оос дээш бөмбөгний зөрүүтэй хожих үүрэгтэй байсан юм. Эхлээд талбайн эзэд хэд хэдэн довтолгоо хийсэн ч хаалганы торыг хөдөлгөж чадахгүй байсан. Харин талбайд гарахгүйн улмаас дасагалжуулагчдаа нэг хэсэг гоморхож явсан Данийн шигшээ багийн довтлогч Никлас Бендтнер 61 –дахь минутанд Эмиратад гэрэл асааж хүсэн хүлээсэн гоолыг өөрийнхөө ур чадвараар оруулсан. Үүнээс хойш айдгаа ардаа хийсэн Их буучдын гоолын хур орсон гэхэд болно. Венгерийн нутгийн хүү Лорэн Косельни Лондоны багт анхны гоолоо мөргөж оруулж тоог 2:0 болгосоон. Харин сар гаруй хугацаанд хөгжөөн дэмжигчдээ баярлуулаагүй байсан багийн ахлагч Сеск Фабригас удаан хугацаанд хүлээгдсэн гоолыг 77-дахь минутанд Ибсвичийн хаалгач Фулопын хаалганд оруулж тоог 3:0 болгон Карлинг капын шигшээ тоглолтонд үлдэх эрхээ баталгаажуулсан. Улмаар Арсэнал 2007 оноос хойш анх удаа Тус тэмцээний цомыг булаалдахаар Вемблэйг зорих эрхээ авсан. Өнөөдөр Бирмингэмийн талбайд давуу байдалтай байгаа Вестхам зочлон шигшээд үлдэхийн төлөө сүүлийн тоглолтоо хийх болно.
Score studio.