Монгол жагсаалтын 68 дугаарт оржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Монгол жагсаалтын 68 дугаарт оржээ

АНУ-ын “Форбес” сэтгүүлийн газраас бизнест ээлтэй орнуудын ээлжит чансааг гаргалаа. 129 орныг багтаасан шинэ чансааг тухайн орны хүн амын тоо, ДНБ-ний өсөлт, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ, худалдааны тэнцвэр, санхүү, төсөв зэрэг үзүүлэлтийг харьцуулан гаргасан байна.  Уг үзүүлэлтээр манай улс 68 дугаарт бичигджээ.

Өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн АНУ есдүгээр байр руу уруудсан нь тус улсын татварын бодлоготой холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тэгвэл бизнест ээлтэй орнуудын жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан Дани тэргүүлж, Хонгконг, Шинэ Зеланд, Канад, Сингапур дараалжээ. Үүнээс Шинэ Зеланд нь эдийн засгийн хэд хэдэн шинэчлэл хийснээр дэлхийн хөрөнгө оруулагчдыг татсан гэнэ. Харин хойд хөрш маань 97, Хятад 90 дүгээрт жагсчээ. 

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж