Дэлхийн банкнаас 2009 оны байдлаар дэлхийн 183 улсын татварын үйлчилгээ, татварын хүнд сурталд шинжилгээ хийн судалгааны тайлан гаргасан байна. Гол индикаторуудад нийт татварын хэмжээ, татвар төлөхтэй холбоотой зарцуулж буй хугацаа, төлөх татварын тоо багтсан.
- Timor-Leste улс татварын шинэ хууль гаргаж, татварын захиргааны ажлыг хөнгөвчлөхөд их анхаарсан байна.
- 2008 оны зургадугаар сараас 2009 оны тавдугаар сарын хооронд 45 улс татвар төлөлтөө хялбаршуулсан байна.
- Дорнод Европ болон Төв Азийн 10 улс гуравдахь жилдээ татварын шинэчлэл хийж байна.
- Дэлхий даяар дунджаар компаниуд 48.3 хувийн татвар төлж байгаа бөгөөд жилд 286 цаг зарцуулж байна. Татварын хуулийн дагуу жилд 31 татварын гүйлгээ хийж байна.
- 2008-2009 онд Европын холбооны Бельги, Чех, Финланд, Польш, Испани гэсэн таван улс татварын шинэчлэл хийсэн байна.
Ингээд судалгааны тайланг сонирхож харвал татвар төлөхөд хамгийн хялбар улсад:
- Maldives /Мальдив/
- Qatar /Катар/
- Hong-Kong, China /Хятадын Гонгконг/
- United Arab Emirates /Арабын нэгдсэн эмират/
- Singapore /Сингапор/
- Ireland /Ирланд/
- Saudi Arabia /Саудын Араб/
- Oman /Оман/
- New Zealand /Шинэ Зеланд/
- Kiribati /Кирибати/ нар орж байна.
Татвар төлөхөд хамгийн хүнд улсад
174. Jamaica /Жамайка/
175. Mauritania /Мавритани/
176. Gambia /Гамби/
177. Bolivia /Боливиа/
178. Uzbekistan /Узбекистан/
179. Central African Republiс /Төв Африкийн БНУ/
180. Congo /Конго/
181. Ukrain /Украйн/
182. Venezuela /Венесуэль/
183. Belarus /Беларус/
орж байна.
Манай улс 69-д бичигдэж байгаа бол Хятад 125, Орос 103, АНУ 61, Канад 28, Франц 59, Герман 71, Дани 13, Өмнөд Солонгос 49-д тус тус орсон байна.
Т.Бадрах