Ш.Сайхансамбуу гишүүн суултад оролцогчдыг эргэв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу гишүүн суултад оролцогчдыг эргэв

УИХ-ыг тараах шаардлага тавин Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй иргэдийг эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу эргэлээ. Төрийн түшээдээс зориг гаргаж суугчдын дунд орсон анхны хүн нь Ш.Сайхансамбуу гишүүн болоод байна. Суугчид түүнээс үгээ хэлэхийг шаардаж байв. Харин тэрбээр алс хол Завхан аймгаас ирж суултад оролцож буй сонгогчдоо эргэж яваагаа хэллээ. Ш.Сайхансамбуу гишүүн “Би сонгогчдоо л эргэж явна. УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод та бүхний шаардлагыг хэлэлцэх байх” гэсэн товч хариулт өгөв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж