3000 буяны байгууллагыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

3000 буяны байгууллагыг хаажээ

3000 буяны байгууллагыг хаажээ
Бангладешийн эрх баригчид улс орон даяараа 3000 орчим буяны байгууллагыг хаалаа. Тэдний зарим нь хэт даврах үзэл тарааснаас болон хаагдсан гэж AFP агентлаг мэдээлэв. Засгийн газрын эх сурвалжийн хэлснээр эдгээр байгууллагын үйл ажиллагаа нь Засгийн газрын зөвшөөрсөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хүрээнээс хальсан учир тэдний лицензийг хурааж буй ажээ.
Буяны олон байгууллага мусульманы бүлгийн ивээн тэтгэлэг авч тэдний хэт даврагч үзэл санааг сурталчилдаг болсон гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ. 2005 онд засгийн эрх авсан Ард түмний лигийн Засгийн газар исламын хэт даврагчидтай тэмцэхийг чухалчилж байна. Тус орны нутаг дэвсгэрт хэдэн арван мянган буяны байгууллага ажиллан 144 сая хүн амынх нь ядуус болох 40 хувьд нь элдэв тусламж үзүүлдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж