“Монгол гоёл” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Монгол гоёл” аян үргэлжилж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын уламжлалт баяр цагаан сарыг угтаж, монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачлагаар “Монгол гоёл” нэртэй нэг сарын аяныг нэгдүгээр сарын 3-наас эхлүүлжээ. Хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, харъяа газар хэлтэс алба, хороод, ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, коллежууд хамрагдаж буй ажээ. Аяны хүрээнд дүүргийн хэмжээнд Улаанбаатар паласт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж,  монгол үндэсний хувцас хэрэглэл, соёлын өвийн үзэсгэлэн худалдаа гаргаж мөн хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эрэгтэй, эмэгтэй, хос, хүүхдийг шалгаруулах юм байна. Тус аянд шилдгээр шалгарч, монгол сайхан өв уламжлалаа дээдлэн үндэсний хувцасаараа иж бүрэн гоёж чадсан хүмүүсийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ажээ.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж