Тимошенко цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Тимошенко цэвэрлэгээ хийнэ

Украины сөрөг хүчний лидер Юлия Тимошенко Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсаныхаа дараа өөрийн хамтран зүтгэгч нараас багагүй тооны хүмүүсийг алдсан билээ. Тимошенко багтаа цэвэрлэгээ хийнэ гэж өөрийн сайтад мэдээлсэн байна.  Юлия Тимошенкогийн сонирхлыг шүүхэд төлөөлж байсан депутат Андрей Портнов саяхан Януковичийн тамгын газарт ажиллахаар болоод  сөрөг хүчний лидерт ээлжит цохилт өгөв. “Украин тусгаар тогтносноос хойших түүхэнд хамгийн том цэвэрлэгээг хийнэ. Бид манай багийг тохиолдлоор санамсаргүй дүүргэж байсан бүх хог, ачаанаас сална” гэж тэрээр өөрийн сайтад бичсэн байлаа. “Миний зорилго бол багтаа эхний сорилтоор шавхайд уусдаггүй хүчтэй залуу хүмүүсийг оруулж ирэх явдал” гэж тэр тайлбарласан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж