Эмэгтэйчүүдийн карьер:

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн карьер:

Aмжилтанд
хүрэх замдаа эмэгтэйчүүдийн гаргадаг алдаанууд

Эмэгтэй хүний карьер
эрэгтэйчүүдийн карьераас маш ихээр ялгардаг , Энэ нь энгийн хүмүүст ч
хөдөлмөрийн зах зээлийг судалдаг мэргэжилтэнд ч тэр нууцлаг зүйл биш
юмаа. Энэхүү нийтлэлд бид дундаж статистикийн эмэгтэй ба түүний карьерын
талаар өгүүлэх болно. Мэдээж эмэгтэйчүүдийн дунд өөрийн карьерын жишээ
нь дээр хуучинсаг үзэл бодлуудыг няцааж чадсан онцгой хувийн зан
чанартай эмэгтэйчүүд байдаг,гэхдээ энэ нь
статистикийн дундаж  тохиолдол биш л дээ.
Тэгэхдээ  өнөөдөр бид эмэгтэйчүүдийн карьерын талаар ерөнхийд нь ярих
болно. Ихэнхи тохиолдолд  эмэгтэйчүүдийн ажлын сонирхол,эмэгтэй хүний
ажиллах хэв маяг бөгөөд албаны шатаар өсөх зам нь эрэгтэйчүүдийнхаас их
ялгардаг .

Бүсгүйчүүдын карьерт  их
хэмжээний 
хүчин зүйлүүд нөлөөлдөг. Энэ нь улсдаа эсвэл дэлхийд
болж байгаа дэлхийн нийтийг хамарсан үйл явдлууд,таны ажиллаж буй
компанид өрнөж байгаа тодорхой үйл явдал ч байж болно. Заримдаа гэр
бүлийн нөхцөл байдал эмэгтэй хүний карьер эсвэл албан тушаалын амжилтанд
нөлөөлөх тохиолдол гардаг – бидний дэвшилтэнд тусална эсвэл илүү өндөр
буюу хариуцлагтай тушаал дээр очихын тулд бүхий л аргуудыг хэрэглэхээс
өөр аргаггүй байдалд хүргэдэг. Тэгэхдээ бидний карьер хүссэнээр хурдан
хөгжихгүй байгаад бид өөрсдөө буруутай байдаг. Хааяад эмэгтэйчүүд маш
сайн мэргэжлийн ур чадвар ба ажлын өндөр идэвхийг үл хамааран
найдлаггүйгээр карьераа дэвшхийг хүлээн өөрийхөө өө сэвгүй гүйцэтгэсэн
ажлынхаа шанд материалаг ч тэр сэтгэл ханамжийн ч таашал авахгүйгээр нэг
албан тушаал дээр нөгөө л нэг газартаа удаан суудаг.

Ингэхэд яг юунд учир байна?
Магадгүй бид хөдөлмөрийн зах зээлд дэвшихийн тулд хангалттай бус хичээл
зүтгэл гаргадаг юм болов уу? Эсвэл эмэгтэйчүүдийн карьерт саад болдог
ямарваа нэг алдаа гаргадаг юм болов уу? Үүний учрыг олох гэж
оролдоцгоое.

 

Алдаа №1: амьдралын идэвхигүй
байдал

Карьерын шатаар ахих тал дээр олон тооны
эмэгтэйчүүдэд идэвхи ба шаргуу зан дутмаг байдаг. Тэд эмэгтэйчүүдийн
карьерт өөрийн хүчээр дэвших боломжийг хэр чухалыг дутуу үнэлж тэд нарын
гайхалтай мэргэжлийн чанар, ажлын өндөр чадвар ба биеэ даан бүтээлчээр
хандаж ажлаа гүйцэтгэдэгийг удирдлага нь анзаархыг хүлээн суудаг. Гэвч
үнэн хэрэгтээ компанид ар араасаа гарч ирдэг  маш олон
асуудлыг шийдвэрлэж ажилладаг захирал чинь түүний доор ийм сайн ажилтан
байдгийг мэдэхгүй ч байгаа юм билүү. Ийм тохиолдолд “чамд л хэрэгтэй
учраас өөрийгөө л халамжил” гэдэг зарчимыг баримтал.







 Алдаа №2: өөрийгөө дутуу
үнэлэх

  Хөдөлмөрийн
зах зээлд хүмүүсийн гаргадаг алдаануудыг судалсан ихэнхи сэтгэл зүйч –
зөвлөхүүд  эмэгтэйчүүд өөрийхөө  чадвар,зэрэглэл
ба дадлагын туршлагыг дутуу үнэлдэг гэдгийг анзаарсан байдаг.  Эмэгтэйчүүд
бид өөрийн өндөр мэргэжлийн зэрэглэлээ баталхаас ичдэг. Ийм үзэл бодол
нь цалин хөлс ба карьер дэвших талын хэлэлцээрт ноцтой саад болдог.

 Алдаа №3: төгс байдалд эрмэлзэх

  Ихэнхи
эмэгтэйчүүд өөртөө шүүмжлэлтэйгээр хандаж ажлаа бүрэн төгс гүйцэтгэхийг
хичээдэг. Тэд аливаа зүйлийг  өө сэвгүй хийж өөрийн
мэргэжлийн хүрээнд төгс байхыг зорьдог. Олонтаа ийм арга нь бид нарын
хувьд зүгээр л сүйрэл болдог гэхэд хатуудахгүй . Төгс байдал бол
баригдашгүй зүйл бөгөөд үүнд хүрэх хүн маш ховор. Төгс байдлын араас
явсаар бид үнэт цаг хугацаа ба хүч тэнхээгээ алдаж ямарваа нэг зүйлийн
нарийн учрыг олох гээд байдлыг бүтнээр харах чадвараа алддаг. Цагт нь
зогсож чадах нь маш чухал юм: ажлын тодорхой даалгаварыг гүйцэтгэхдээ ч
өөрийгөө төгс болгох үйл явцад ч тэр.

 Алдаа №4: хэт их сэтгэл хөдлөлтэй байх

Сэтгэл хөдлөл нь бидний хүчтэй бөгөөд мөн л
сул тал юм. Ажил дээрээ эмэгтэй хүн байхын  зэрэгцээ хэзээ ч уурлаж
хашгирахгүй байх их хэцүү. Мэдээж өнөөдөр амьдрал их хурдан хэмнэлд
өрнөж харин өдөр тутам хийх ёстой асуудлуудыг шийдэхэд их  хэцүү учраас
уурлаж бухимдахгүй байх  нь амар зүйл биш ээ. Амар биш ч
гэсэн боломжтой  зүйл. Зөвхөн боломжтой ч биш зайлшгүй шаардлагтай. Ажил
хэргийн асуудлыг шийдвэрлэхэд бухимдаж уйлснаар юуг ч өөрчлөхгүй 
харин  таны хамтран ажиллагсад танд дургуй болж
хүндлэхээ болино. Дээрээс нь таныг тэгш хамтрагч гэж  үнэлэхгүй. 
Таныг тэд нартай тэгш байхыг хүсдэггүй бөгөөд тавьсан 
зорилгодоо хүрэхийн тулд нулимсаа  /ажил хэргийн харилцаанд
хориотой зүйлийг/  ашигладаг сул дорой хүн гэж бодох
болно.

Алдаа
№5: “юу хүсэж байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байна”.

Энэ нь бас сэтгэл хөдлөлийн асуудалд орно.
Эмэгтэй хүн нь олон талтай хувь хүн байдаг,тэр үргэлж яг одоо боломжтой
бүх зүйлийг авахыг хүсдэг. Харамсалтай нь амьдралаас бүхнийг зэрэг авах
боломжгүй юм. Амьдралынхаа үе болгонд өөрийн карьераас юу хүлээж байгааг
мэдэх нь маш чухал. Амьдралынхаа үе болгонд өөрийн зорилтоо
тодорхойлсноор танд урам хугарах зүйл тохиолдохгүй бөгөөд амьдралд гарч
ирсэн байдал бүрээс  ашиг  гаргах боломжтой
юмаа.

Алдаа
№6: итгэл эвдсэн шударга байдал

Та
ярилцалганд орж таниас “та тийм ийм юм хийж чаддаг уу” гэж асууж байна
гээд төсөөлдөө. Жишээ нь та тэр асуусан зүйлийг  хэзээ ч
хийж байгаагүй
бөгөөд шударгаар “ үгүй э, чадахгүй” гэж хариулна. Эргэлзэх зүйлгүй энэ
бол буруу хариулт. Таны авахыг хүсэж байгаа тушаал дээр дахиад 10аад
хүн санаархаж байгааг тооцох юм бол “ үгүй э, чадахгүй” гэсэн хариулт
чинь нилээд  тааламжгүй сэтгэгдэл үлдээх байхдаа.

Гэвч та үнэхээр тэр зүйлийг хийж  чадахгүй
бол худлаа хэлэх хэрэг байна уу? Мэдээж үгүй. Танд “би үүнийг сурчихна”
эсвэл би “үүнийг сурч чадна” эсвэл “би үүнийг 3н сарын дотор сурчихна
гэж хэлэхэд юу саад болно гэж? Ийм хариулт нь хэд хэдэн шалтгаанаар
сайхан сэтгэгдэл үлдээнэ: нэгдүгээрт, та суралцаж өөрийн мэдлэгийн
түвшинг дээшлүүлэхэд бэлэн байгаа болохоор, хоёрдугаарт, та үр бүтээлтэй
ярилцлага хийх чадвартай гэдгээ харуулна мөн дөрөвдүгээрт. Мэдээж таны
ажиллах их хүсэлийг мэдэж авах болно.

Алдаа №7: өөрийн цалингийн талаар  ярилцахгүй
байх

Заримдаа удирдлагтайгаа өөрийн
цалингийн талаар ярих их асуудалтай байдаг.  Та ч гэсэн
өөрийгөө тэгж байхыг анзаарч байсан байх. Гэхдээ танай захирал танд
ажлын байр гаргаж цалин өгдөг сайн үйлстэн биш тэр зүгээр л таны
хөдөлмөрийг худалдан авч байгаа. Зөвхөн хөдөлмөр ч биш таны мэдлэг,
чадвар ба мэргэжлийн туршлагыг ч бас. Эцсийн эцэст таны цаг зав ба хүч
чадлыг. Оронд нь танд мөнгө санал болгодог. Тийм учраас бүх зүйл хэвийн
та түүний өмнө төлж дуусашгүй өртэй биш. Та цалин юм уу нэмэлт цалин
гуйх биш зүгээр л үүний талаар хэлэлцэж байгаа шүү дээ. Нэмж хэлэхэд
цалингаа нэмүүлэх талаар хэлэлцээр хийхээсээ өмнө хөдөлмөрийн зах
зээлийг судалж өнөөдрийн байдлаар та ямар “үнэтэй” байгааг мэдэх юм бол
илүүдэхгүй л байх.

Дээр дурьдсан бүх зүйлүүдэд дүгнэлт
хийхэд  эмэгтэйчүүдийн карьер эрэгтэйчүүдийн карьертай адил
таны өөрийн гарт байдаг гэж  хэлж болно. Төгсгөлд нь ажил хэрэгч бүсгүй
танд ажлын амжилт хүсье
!


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл http://ekhas.com/main/ -оос аваарай…

Г.Бүүвэйхүү 

"Эвсэг Хас" Хүний нөөцийн хөгжлийн сан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж