NBA-ын “ЛА Лейкерс” багийн ахлах дасгалжуулагч Фил Жэксон тоглолтын шүүх бүрэлдэхүүн, албаны хүмүүсийг олон нийтийн өмнө ил тод байдлаар шүүмжилснийхээ төлөө 35 мянган ам.долларын мөнгөн торгуул хүлээсэн талаар NBA-ын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Стю Жэксон мэдэгдсэн байна. Ням гаригийн орой “ЛА Лейкерс” “Стэплс центр”-тээ “Сан-Антонио Спурс”-ыг хүлээн авсан бөгөөд 100:81 харьцаатай хожигдсон юм. Харин Фил Жэксон тоглолтын үр дүнд сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлж, шүүх бүрэлдэхүүн учир дутагдалтай байсан талаар өөрийн бодлоо илэрхийлсэн нь ийнхүү торгуулах шалтгаан болжээ.
С.Цэлмэг