Учир нь улсын аварга шалгаруулах тэмцээний 66 кг-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байсан дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд өнгөрсөн бямба гаригийн бэлтгэлийн үеэр тохойндоо бэртэл авчээ. Түүний баруун тохойны яс цуурсан тул одоогоор бэлтгэлээ зогсоон, эмчилгээ хийлгэж байна. Мөн дэлхийн аваргатай хамт нэг жинд зодоглодог ОУХМ С.Мияарагчаагийн хувьд хэд хоногийн өмнө өвдөгний шөрмөс сунаж, хуучин бэртэл нь сэдэрсэн тул улсын аваргад өрсөлдөх, үгүйгээ хараахан шийдээгүй байна.
Ямартай ч дасгалжуулагч, эмч нарын зүгээс тэмцээн эхлэх хүртэлх хугацаанд тэдний бэртэл, гэмтлийн байдал ямар байхыг харж байж УАШТ-д оролцуулах үгүйг шийдэх бололтой. Хэрэв хоёр тамирчин энэ удаагийн улсын аваргыг өнжвөл жүдо бөхийн холбооноос зохион байгуулах улсын чанартай дараагийн тэмцээн буюу улсын аваргын сорилд оролцож, тив, дэлхийн аваргад өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх болж байна.
Б.Бадмаа