Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Хаврын баяр-2010” наадам ирэх сарын 9, 10-нд “Монгол бөхийн өргөө”-нд 26 дахь жилдээ болох гэж байна. Хүүхэд залуучуудын дунд цэнгээнт бүжгийн урлагийг сурталчилж, хөгжүүлэх, тэдний гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд тус наадмыг цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулдаг билээ. Бүжигчид европын таван бүжиг, цэнгээнт, чөлөөт, зохиомжит гэсэн төрлүүдээр өрсөлдөх аж. Наадмын үеэр шилдэг хосын тоглолт буюу цэнгээнт бүжгийн хаан, хатан шалгаруулах юм байна. Мөн найрал дууны төрөлд дуучид хөгжимтэй болон хөгжимгүйгээр гурваас доошгүй зохиол бүтээл дуулах бөгөөд дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс толилуулах аж.
Ц.Хишиг