Иракийн дайны хар мөр

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Иракийн дайны хар мөр

Одоо таны үзэх бичлэг өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байжээ. Энд  Иракийн дайны үеэр энгийн иргэд хэрхэн алагдаж байсан тухай бичлэг гарна. Цэргийнхний ярих нь:

Хараач тэр доор зэвсэгтэй хүмүүс явж байна.
Зарим нь АК 47-той байна
Бас танк эсэргүүцэгч авч явж байна.
5-6 хүн нь АК-тай юм байна…….
Галлахад бэлэн… галлах уу
Байж бай тойроодхоё
Би буудлаа шүү
Галла
За алив буудаад бай…буудаад бай.
Хэ хэ ..би тэднийг дуусгачихлаа шүү

Энэ бол 2007 оны 7-р сарын 12-д АНУ-ын цэргийн Апачи нисдэг тэрэгний багийнхан хоорондоо ярьж байгаа бичлэгийн хэсэг юм. Тэдний ярианаас алан хядагчдыг устгасан мэт сэтгэгдэл төрж болох боловч үнэндээ бол тэд энгийн арав гаруй хүний амийг бүрэлгэсэн бодит баримт болох нь харагдана. Тэд хэдхэн минутын дотор Иракт ажлаа хийж байсан Ройтер агентлагийн сэтгүүлч Саид Шмах болон бусад арав гаруй иргэний амийг хөнөөжээ. Апачи нисдэг тэрэгний 30 мм-ийн голчтой бууны галд өртсөн тэдгээр энгийн хүмүүсээс гадна тэдний суманд хоёр ч хүүхэд амиа алдсан байдаг. Тэдгээр хүүхдүүдийн сууж байсан микро автобусыг нэвт буудах үеийн зураглал Таны үзэх бичлэгт гарах болно. Хожим нь АНУ-ын цэргийн дарга нар ийм зүйл огт болоогүй мэтээр мэлзэж байсан ч бодит баримтыг юу ч үгүйсгэж чадахгүй байлаа.

М.Наст

Эх сурвалж CNN-ээс

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж