“East” төвд гал гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“East” төвд гал гарлаа

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13 дугаар хороололд орших “East”  төвийн байранд гал гарчээ. Уг барилга орой дээрээсээ шатаж байсан бөгөөд Гал унтраах албаныхан цаг алдалгүй очин газар дээр нь ажиллаж байлаа. Одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байна. Тус төвд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке гээд олон байгууллагууд байдаг. Тус төвд саяхан нүүж орсон баарны хэсэг орчмоос гал гарсан байж болзошгүй. Төвийн барилга нь их хуучирсан, дээврийн хэсэгт гал авалцаад байгаа учир галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байна гэлээ. Энэ түймрийн утаас Зүүн дөрвөн зам орчмыг битүү бүрхээд байна. Нийслэлийн ачаалал ихтэй байдаг төв зам дагуу гал гарснаас болж, замын түгжрэл улам бүр ихэссэн. Зүүн дөрвөн зам орчимд замын хөдөлгөөн үндсэндээ түгжрэн зогсоод байна.

Г.Даша

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж