
Пакистаны Пешевар хотын баруун хойд хэсэгт тун саяхан дараалсан дэлбэрэлтүүд болж тэр хавийн байшин барилгуудыг утаа бүрхэн хучжээ. Дэлбэрэлтүүд АНУ-ын Консулын газрын ойролцоо болсон бөгөөд АНУ-ын албаны хүмүүс энэ нь санаандгүй зүйл биш гэж хэлж байна. Лалын дайчдын хийсэн энэ дайралт АНУ-ын консулын газрыг байгаа болгосон гэж тэд үзэж байгаа ажээ. Болсон үйл явдлыг харсан гэрч болох нэгэн Ройтерс агентлагт хэлэхдээ АНУ-ын Консулын ойролцоохь хяналтын цэг рүү хоёр машинтай этгээдүүд гал нээн дотволсон аж. Тэдний зарим нь харвагч гранатаар зэвсэглэсэн байсан бөгөөд эхэлж гал нээсэн гэж нүдээр харсан гэрч хэлж байгаа гэнэ. Энэхүү дайралтын дараахан амиа золиослогч бөмбөгөө тэсэлсэн болоолтой. Одоогоор хэдэн хүн өртөж гэмтсэнийг мэдэхгүй байгаа ч олон хүн амь үрэгдсэн гэж эх сурвалжууд баталж байгаа юм. Энэхүү дэлбэрэлтээс цагийн өмнө Таймергара хэмээх хотод мөн л улстөрийн зорилготойгоор амиа золиослогч бөмбөг тэслэн 19 хүнийг хөнөөсөн байна. Пешеварт болсон дэлбэрэлтийн дараа ямар ч байсан хоёр хүний цогцсосыг эмнэлэгт хүргэж ирлээ гэж орон нутгийн эмч нар мэдээлжээ.
Бичлэг үзэх
М.Наст