Алдсан гар утсаа хялбархан олж болох шинэ технологи Монголд нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Алдсан гар утсаа хялбархан олж болох шинэ технологи Монголд нэвтэрлээ

“Дүйнхэр тэргүүн” компани  Энэтхэг улсын мэдээллийн технологийн томоохон компаниудын нэг болох “Micro Technologies”-тай хамтран “4S” гэх цоо шинэ технологийг Монголд нэвтрүүлжээ. “4S” технологи гэдэг нь гар утас ашиглан  албан байгууллага, хувь хүний өмч хөрөнгийг хамгаалах зориулалттай программ хангамж болон техник хангамжийн цогц шийдэл бүхий систем бөгөөд өдгөө маш олон салбарыг хамарч чаджээ.
“Micro-LMTS” нэртэй программ хангамж нь алдсан гар утсыг олох дэвшилтэд технологи бүхий шинэлэг санаа юм. Тус программын онцлог нь гар утас алдагдсан тохиолдолд утсанд ашиглагдаж буй SIM карт болон тухайн гар утсанд суулгасан бичил төхөөрөмжийн  тусламжтайгаар алдагдсан утсыг мөрдөж олдог байна. Түүнчлэн “Micro-LNTS” программыг лэптопонд суулгаснаар зөөврийн компьютераа алдсан тохиолдолд олох боломжтой ажээ. Та лэптопоо хулгайд алдсан тохиолдолд хэн нэгэн таны лэптопоор  дамжуулан интернетэд холбогдох үед программ  нэн даруй ажиллаж, лэптопын байрлалыг эзэмшигчийн и-мэйл хаягаар илгээх ажээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж